Monday, February 25, 2008

Кофены түүх


Манай он тоололын 850 оны хавьцаа магадгүй түүнээс ч өмнө байж болох юм. Одоогын Етиоп улсын нэгэн ямаачин Калди хэмээх эр өндөрлөг ууланд ямаагаа хариулаад явж байж гэнэ.
Тэгтэл ямаа нь нэгэн улаан жимстэй бутнаас навчыг нь идээд холдохгүй байж гэнэ.
Өнөө муу Ямаачин Калди чинь очоод жимсийг нь амсаж үзвэл нэг сонин амттай жимс байж гэнээ. Тэгээд тэр жимсийг яаж ч яваад ямар саваагүй нөхөр нь цайнд хийж ууя гэж боддог юм бүү мэд цай болгоод олон жилийн туршид зөвхөн Етиопчууд л уудаг байж.
1475 онд Дэлхийн хамгийн анхы Кофе ШОП Константинопиль хотод байгуулагдсан байна. 1600 гаад оноос Кофе маань Одоогийн Имейн улсын Мочча (Mocha) боомтоос Европ орох замаа эхлэжээ. Европд хамгийн эхлээд Недрландчууд Англичууд Францууд кофег хэрэглэж эхлэсэн байна. 1700 гаад оноос Герман Францын клони улсууд болох Ява Martinique гэх мэт газруудад кофе тариалж эхлэсэн байна. Тэгэхдээ зөвхөн АРАБИКА гэх сортын кофег л тариалж эхлэжээ.1850 онд Вьетнамд Францууд кофег авчирсан байна.
1900 гаад оноос хойш Кофе нь газрын тосны дараах хамгийн үнэ цэнэтэй хэрэгцээтэй барааны тоонд орсон байна.

Highlands Coffee in Mongolia

За та бүхэнтэйгээ Highlands Coffee нь мэндчилж байна. Энэхүү блогоор бид Highlands Coffee-д өдөр тутам болдог зүйлсийн талаар болон кофены талаарх мэдээлэл тавиж байх болно. Мөн жинхэнэ чанартай кофег амтлах хүсэлтэй кофе хэмээх ундааны талаарх бүрэн төгс мэдлэг олж авах хүмүүст