Saturday, April 24, 2010

...

Уурладаг гэвч уучлал гуйхгүй...
Уйлдаг гэвч нулимсаа үзүүлэхгүй...
Ялдаг гэвч хамраа сөхдөггүй...
Ялагддаг гэвч бууж өгөхгүй...
Та нар биднийг мэддэг байж магадгүй...
Үнэндээ та нар юу ч мэдэхгүй...
Гунигаа нууж бид инээдэггүй...
Гутрахдаа согтож шаналдаггүй...
Уйлахдаа ухаарч бид харамсдаг...
Ухаандаа найдаж бид тэнэгтдэггүй...
Бид хүн бүрийг таньдаггүй...
Харин хүмүүс биднийг таньдаг...
Заримд нь бид таалагдах албагүй...
Бид өөрсөддөө л таалагддаг...
Шүүмжлэхийг бид сонсож чадна...
Харин доромжлолыг бид сонсож чадахгүй...

Wednesday, April 14, 2010

Архичдыг амьдад нь хайрла, хүмүүс ээ /Хошин өгүүллэг/

Монголд архидалт газар авлаа! Чи муу хогийн архичин! Согтуу толгой! гээд л Монголчууд архичдад яасан ч дургүй юм бэ дээ.

Аа яа яа, муухай юм аа, энэ муу хөгийн архичид! Гэхдээ нээрээ нарийн бодоод үзвэл, муу нэртэй хэдэн архичин чинь харин хамгийн шалгарсан эх орончид юм биш үү. Яагаад гэвэл тэд өөрсдийгөө золиослон золиослон байж, эх орныхоо төлөө, энэ сайхан монгол улсын-хаа хөгжлийн төлөө, ар гэр, авгай хүүхэд, ажил төрөл, эрүүл мэнд бүх юмаа умартан зүтгэнэм биш үү.

Монгол орон үнэхээр нэг ч архичингүй, бас огт архидалтгүй орон болчихжээ. Тэгвэл яах вэ? Юуны өмнө улс орны эдийн засаг тартагтаа тултал унана. Манай улсад чинь нэг их айхавтар хөгжсөн аж үйлдвэр гэх юм байх биш, энэ муу нэртэй, луу данстай архины хэдэн үйлдвэр л улсын төсвийн ихэнхийг бүрдүүлж, энд тэнд болдог "Экспо" гээч үзэсгэлэнд Монгол улсын нэр нүүрийг тахалж, манай экспортын ганц бүтээгдэхүүн, эзэн Чингисийн сархад гээд л даналзаж байх шив дээ. Энэ бүхэн бүгд түүх болж үлдэнэ.

Мэдээж, бүх баарууд бүгд хаагдана. Нямка сайд тушаал гаргаад ч цагт нь хаалгаж чаддаггүй баарууд "Хоногт хорин дөрөв биш, хорин таван цаг ажилла" гэсэн зөвшөөрөл өгөөд ч нэмэргүй, хэн ч орохгүй, бүгд дампуурна.

Хүнсний болон хорин дөрвөн цагийн дэлгүүрүүд ч ялгаагүй, энэ тавилангаас зайлахгүй. Гол бүтээгдэхүүн нь борлохоо болих учраас мөн дампуурна.

Баар зоогийн газар, хүнсний дэлгүүрүүдэд ажиллан өрөөл бусдын нөхөр, амраг найз, аав өвөө, ах дүү нарыг архиар угжчихаад, орон гэртээ очихоороо "Архичин эр нөхөртөө" бүх бурууг тохоод, "Бид хүүхнүүд амьдрахын төлөө өдөр шөнөгүй нойр хоолгүй зүтгэж та муусайн харчуудыг тэжээж байна" гэдэг баатарлаг эмэгтэйчүүдийн эрин төгсгөл болно.
Үзэсгэлэн гоо үнэн төгс эмэгтэйчүүдэд маань хань ижил ч олдохоо болино. Монгол эрчүүд зөвхөн дөрөө чангалсан үедээ л "Би чамгүйгээр амьдарч чадахгүй", "Чи шүү, чи шүү" гэж урсгаж чаддаг гэдэг нь сэтгэлзүйчдийн нэгэнт тогтоосон хөдөлбөргүй баримт. Архи ууж согтоогүй бол, хэн энэ бүхнийг хэлээд зогсож байх юм бэ.

Жендерийн асуудал улам хурцаар тавигдах болно. Жендерийн асуудал гэдгийг сайн мэдэхгүй хүнд арай аятайхнаар ойлгуулах юм бол, арга нь барагдсан ганц бие хүүхний хамгийн сүүлчийн ааш гэж ойлгож бараг болно. Эмэгтэй хүн өөрийг нь зүрхлэн тоохгүй байгаа эрэгтэйд эхлээд аймаар дурладаг, тэгээд нэмэргүй болохоор нь ёстой аймаар үзэн яддаг.
Архидалтгүй орчин зөвхөн эмэгтэйчүүдээр тогтохгүй, эрчүүдэд ч мөн хүндээр тусна. Жишээ нь дэнжийн мянгын дээрэмчид бүгд ажилгүй болно. Төрийн цагдааг гутаагаад байх нь тохиромжгүй гэсэн үзлийн үүднээс ард олон эргүүлийн цагдааг ийн эерүүлэн нэрлэх бөлгөө.
Уг нэр томъёо уг нь Дэнжийн мянга гэдэг газартай ямар ч холбоогүй л дээ. Үлгэрлэвэл дэнж дээр гарч зогсчихоод дэлхийн дээвэр Эверестэд гарсан мэт авирладаг, тэгээд дээр нь торгуулийн мянган төгрөг өгсөнгүй гэж хэнбугайг ч хэзээ ч босохгүй болтол гөвшихөөс сийхгүй, жижигхээн толгой бадриун биетэй, хоёр гурваараа сүрэглэн эргүүлээр явах дүрэмт хувцастай бүлэг залуусыг ийн нэрлэх бөлгөө.

Цаашилбал хил гааль хот дүүргийн захиргаа гээд л төрийн албан хаагчдын тоо эрс цөөрнө. Мэдээж борлохгүй спиртийг хэн хил гаалиар оруулах гэж хэнд хээл хахууль өгөх юм бэ? Борлохгүй бараатай баар ажиллуулах зөвшөөрөл авах гэж хэний гарыг хэн цайлгах юм бэ? Авилга өгөхгүй юм бол, төсвийн байгууллагын даруухан цалинг хүртэх гэж хэн төрийн захиргааны байгууллагад ажиллах юм бэ?

Улстөрчдийн хувьд сонгуульд оролцох гэдэг шоу биш жинхэнэ там болж хувирна. Урд нь дотроо халааж жаахан зориг орж байгаад л баахан согтуу улсад, баахан худлаа амлаж гарч ирчихээд, дөрвөн жилийн дараа хулхин дээр нь цэцэг ургуулан Америкт суралцах нэрээр аар саар үйлчлэгч цэвэрлэгч, хоккейчны ажил олж хийхээр алга болдог байсан үе өнгөрнө.
Хариуцлагын тогтолцоо хачин өндөр түвшинд очно. Согтуу хүн өөрөө юу ярьснаа төдийгүй өрөөлийн юу ярьсныг, бас өөрөө юу сонссоноо төдийгүй, өрөөл бусдын сонорт юу гэж хүргэснээ ор тас мартдаг бол эрүүл хүн тэгэхгүй.

Монголын сайхан орныг зорин ирэх жуулчдын тоо эрс цөөрнө. Бид бодохдоо гадаадын жуулчид Монгол орны онгон дагшин байгальд нь шүтэж ирдэг гэж боддог. Энэ үнээн. Гэхдээ бас хүн бүхэн адилгүй хүлэг бүхэн жороогүй тэр олон жуулчны зарим нь бидний мууг үзэх гэж, бүр яг үнэнийг хэлбэл Улаанбаатарын гудамжинд хөглөрөх хүн ч юм шиг сармагчин ч юм шиг, траншей хэмээх нүхэн гэрт аж төрөн суудаг, хүрлийсэн хар юмнуудыг сонирхож ирдэг байхгүй юу! Тэдний нутагт харх л нүхэнд амьдардаг, хүн хэзээ ч нүхэнд амьдардаггүй болохоор эгдүүтэй байлгүй яах вэ. Тэгэхээр, архигүй болчихвол, бид үнэт үзмэрээ алдаж, үлэмж ихээр хохирно биз дээ.

Ингээд бодохоор, Хүмүүс ээ. Архичдыг амьдад нь хайрла! гэж хэлэхээс аргагүй.

Г.Ганганбаяд

Tuesday, April 13, 2010

Кофе ба Кофеин

Их уувал зүрхний өвчтэй болдог гэх мэтчилэн энэ ундааг тойрсон үнэн худал нь мэдэгдэхгүй яриа олон. Ерөнхийдөө зөөлөн сэргээгч, өдөөгч, мөнхүү тодорхой хэмжээгээр хэрэглэвэл тархины үйл ажиллагаа эрчимжинэ.

Кофе уусны дараагаар судасны лугшилтын тоо нэмэгдэж, цусны даралт бага зэрэг өснө. Улмаар хэтрүүлэлгүй, тохируулж хэрэглэх үед даралт ихсэх өвчин үүсдэггүй болохоор даралт ихсэдэг хүмүүс тааруулаад уугаад байх боломжтой. АНУ, Их Британид явуулсан судалгаагаар шүүсэн кофе хэрэглэх нь зүрхний өвчин туссан хүмүүсийн зүрхний хэмнэлийг алдагдуулдаггүй гэдгийг харуулсан байна. Тэгэхээр зүрхний өвчтэй хүмүүс болон илааршиж буй хүмүүс кофе уух нь онцын ач холбогдол үзүүлэхгүй.

Кофенд агуулагддаг бодис нь мөн чанартаа туулга, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх үйлчилгээгүй ч кофе уухад тодорхой хэмжээгээр ийм нөлөө үзүүлдэг. Гэхдээ кофенд агуулагддаг 300 гаруй нэр төрлийн органик бодисуудаас яг аль нь ийм нөлөө үзүүлдэгийг тодорхойлж чадаагүй байна. Гэхдээ кофений хэрэглээ нь бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлэх нөлөө үзүүлдэг гэдгийг, мөн кофе нь шээс хөөх үйлчилгээтэй гэдэг нь батлагдсан юм байна.

Кофе нь хүүхдийн хэрэглээнд ч сэргээх үйлчилгээтэй гэдэг утгаараа 2-с дээш насны хүүхдэд аяганы 4/1 -ээр илүүгүй тунгаар өгч болно.

Кофетой хамт хэрэглэгддэг какао нь магни агуулах бөгөөд түүний үйлчилгээ нь кофетой хамт ядаргаа тайлах, мэдрэлийн цуцалтыг арилган, кальцийн шингэлтийг сайн зохицуулж өгнө. Ингэхдээ аль болох бага чихэр хэрэглэвэл тун сайн...

Кофеиний агуулга, 150м шингэнд, 125мг хуурай бүтээгдэхүүнд:

Тээрэмдсэн кофе - 115
Инстант кофе - 65
Цай - 18
Какао - 4
Шингэрүүлсэн шоколад - 3
Сүүтэй шоколад - 20
Өвчин намдаах үйлчилгээтэй хоёр таблетка - 60

...Анхны болзоо,,,

Монголын анхны богино хэмжээний кино,,, Балхжавын Чингүүн гэх залуу өөрөө бичиж найруулсан "Анхны болзоо" буюу "Blind Date" киног сонирхон үзнэ үү.

Thursday, October 9, 2008

Happy birthday

Highland's coffee үүсгэн байгуулагдсаны 2 жилийн ойг тохиолдуулан 10/X - 17/X хооронд та бүхэндээ бүх кофегоо 1000 төгрөгөөр худалдаалж бэлэг барьж байна.

Saturday, August 23, 2008

Info

Эх дэлхий дээр кофе тариалж байгаа олон газар нутаг бий. Тэр газруудын нэг болох Вьетнам улсын “Dallat daklat” буюу “Мөнхийн хавар” мужийн өндөрлөг уулс юм. Энэ ууланд кофе тариаллах хамгийн тохиромжтой. Яагаад вэ гэвэл далайн чийглэг дулаан агаар, уулын сийрэг хөрс, нарны дулаан илч нь Арабика үрлийн ургах нөхцөлийг бүрдүүлсэн хосгүй сайхан байгалтай газар ажээ. Өндөрлөг газар тариалдаг болохоор өндөрлөг газрын кофе гаэ нэрлэсээр өдгөө Highland’s coffee нэрээр нь дэлхий дахинд сайн мэдэх болжээ.

Wednesday, August 20, 2008

Cap Cappuccino

Маш гайхалтай түүх шүү Эртний Перс эзэнт гүрний ноёрхолын дараа кофений хэрэглээ өдөр өнгөрөх бүр ихсэж байлаа. Энэ үед одоогийн Итали, эртний Ромийн эзэнт гүрний дэргэдэх нэгэн уушийг газар хүн бүрийн хүссэн бүхнийг л хийж өгдөг гайхалтай нэгэн залуу бармен байжээ. Нэг өдөр хорвоо дэлхийгээр хэрэн тэнүүлчилж үзсэн сахиллаггүй даяанчин залуу бармены тухай дуулжээ. Түүнийг чадахаар залуу барменд хандан “хүн бүрийн уухыг хүссэн бүхнийг хийж өгдөг гэсэн, надад яг Ромын пап лам шиг уух юм өгөөдөх..!” гэж. Залуу бармен тэр дор нь яг л Пап лам шиг сайхан цагаан малгайтай уух зүйлийг хийж өгч амыг нь тагласаг гэдэг.