Friday, April 11, 2008

Эвтэй 4


Кофе чанах гэдэг санаан зоргоор чанадаг юм бишээ. Энэ бол олон зүйлсийн иж бүрдэл болсон ажил юм. За ингээд кофе чанахад ордог зарим зүйлийг бичье.
Усны чанар кофены сорт гарал үүсэл espressso машин гээд олон зүйлс ордог. Машин нь хаанахын ямар үйлдвэрт үйлдвэрлэсэн гээд бас нэмэгднэ. 1 аяга кофе гаргахад олон хүчин зүйлс шаардлагатай. Мэдээж энэ бүхний хамгийн гол хүчин зүйлс нь олон жилийн дадлага туршлагатай мэдрэмжтэй хүн юм. Зүрх сэтгэлээсээ хийсэн 1 аяга кофе ямар ч хүнд таалагддаг учир энэ л хамгийн гол нь.Одоогоор энэ талын мэргэжилтэн Монголд тэр бүр хүний анхаарал татдаггүй гэсэн. highland coffee-н хамт олон энэ тал дээр анхаарлаа хандуулан зорилго болгон ажиллаж байна.Тийм учираас бидний сонголт бол Итали espresso машин болсон. Италичуудын нэгэн онцлог бол энэ салбарт үнэхээр байр сууриа эзлэсэн байдаг. Хэдийгээр маш олон төрөлийн кофе чанадаг машин байдагч жинхэнэ Barista -н орон зай ур чадвар давтагдашгүй амтыг тохируулан чанадаг машиныг Италичууд л хийдэг юм.
кофены үрлээс ойролцоогоор 800 гаруй үнэр гаргадаг болохоор кофе чанагчын ур чадвараас хамааран төрөл бүрийн амттай кофе чанаж болдог.Олон жилийн туршид ус машин кофе хүн 4-ажиллаад нэгэн төрөлийн давтагдашгүй амттай кофег гаргаж авахыг хүсдэггүй Barista гэж байхгүй.
Үнэхээр сайн гэгчийн кофщ гаргаж авахыг хүсэж байвал ус кофены үрэл машин гэсэн зүйлс дээр анхаарлаа хандуулан ур чадвараа дээшлүүлэн ажиллах хэрэгтэй байдаг

Tuesday, April 8, 2008

World Barista Champion 07

Би саяхан youtube.com оос нэг сонирхолтой бичлэг үзлээ. Дэлхийд Кофе-г зүгээр ч нэг уугаад байдаг зүйл аль хэдийнээ биш болжээ. эндээс энэ тухай ороод үзээрэйв Тэгээд Монголд одоогоор ингэж кофе-гоор урлаг хийдэг газар манай Highlands Coffee-гоос өөр байхгүй гэж бардам хэлэх байна. За тэгээд урлаг болсон кофе-г ууж жинхэнэ кофений амт мэдэрмээр бол хүрээд ир. Бид ямар ч байсан урлаг болсон кофегоо хийсээр байх болно.