Saturday, March 1, 2008

Vampires


Бид энэ буландаа Монголын зарим охидын цай кофе ууж байгаа соёлын талаар заримдаа бүүр тэдний олон нийтийн газарт биеэ хэрхэн авч явж байгаа талаар бичих болно.
За тэгээд энд бичигдсэн зүйлсийн аль нэг нь өөрт чинь тохиолдох юм бол анхааралтай байгаарай.
1. Пивоны грушкаар цай уудаг охид.
Хэрэв та өдрийн хоолны цагаар аль нэгэн цайны газарт орвол энэ дүр зураг аяндаа л харагдаад эхэлнэ. Нээх том грушкатай цай барисан турах хүсэлтэй хүүхнүүд. Тийм том аягаар цай ууж байгаа хүүхнүүдийн ходоод гэж бас л адилхан л том байна биз дээ. Бодоод үз дээ.
Тэгээд тэр хүүхнүүд их хөгжилтэй зөөгч нь жаахан л бага хийсэн байвал минийх бага байна тэрнийх их байна нэмүүлий энэ тэр гээд л хэхэ тэгээд за яахав гээд харж байхаар нэг удаад хэрэглээд хаях зориулалттай цайг дундаа аяга дамжуулаад л дахиж буцалсан ус захиалаад л уугаад суугаад байдаг. Тэгээд ярьж байгаа юм нь хэнд ч хэрэггүй хов жив хэрүүл эсвэл хэн нэгэн мөнгөтэй залуугын тухай ярина. Ёоёо болиод өгөөсэй л гэж бурхан тэнгэрээсээ гуйж байгаам чинь.
За тэгээд тамхи татаад л суугаад байна маш их татна. Үнс энэ тэрийг бол ёстой хаа хамаагүй тарааж хаяна. 3-4 охин нэг доор суусан байвал тэнд агаарын бохирдол маш их хэмжээгээр үүснэ л гэсэн үг. Зогсоо зайгүй татна. Тэгэж тэгэж арай гэж нэг гарах чаа аядана. Тэгээд гарах болохоороо бас их хөгжилтэй юм болноо идсэн ууснаа хэн нэгэнээр төлүүлчих санаатай бие биенээ хараад байна хэхэ үргэлж тэгэж байх хэцүү байдаггүй л юм байх даа.

2 comments:

luci said...

аяаяа .. монгол бүсгүйчүүд

ийм хүүхнүүд бүсгүйчүүд ч их шүү.. болж өгвөл л хүн холгочих санаатай.. хүн болж төлөвшсөн юм бхгүй.. биеэ даасан шинжгүй..

бүсгүй хүн шиг.. эмэгтэй хүн шиг байлда..

Anonymous said...

Ene hetsuu heseg shuu.